Банкуудад 20 сая ам.доллар худалдлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 06

Өнөөдөр Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн арилжаагаар банкуудад 20 сая ам.доллар худалдаж, банкуудаас 155.0 сая юань худалдан авах санал ирүүлснийг 100% биелүүлэн валютын захад ам.доллар болон юань нийлүүлжээ. Мөн энэ өдөр Монголбанк банкуудад 28.0 сая ам.долларыг своп хэлцлээр худалдаж, валютын захад ам.доллар нийлүүллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top