Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 32 хоногийн мэдээллээс харахад өмнө олгосон ипотекийн зээлээс 787.5 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 14464 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 408.6 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна.
Иргэд 250.8 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 3383 иргэнд 177.2 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгожээ.
Сэтгэгдэл ( 0 )