Өмнөговь аймгийн Даланзадгадын дэд станцыг 110 кВт болгон өргөтгөх ажлын хүрээнд сэлгэн залгалт туршилтын хугацаанд 2 өдөр цахилгааныг түр хязгаарласан байна. Одоогоор Өмноговь аймаг Төвийн эрчим хүчний системээс эрчим хүчээр хангагдаад байгаа бөгөөд өдөр тутмын сонинд гарсан шиг 10 хоног доголдоогүй аж. Даланзадгад дахь 35 кВт-ын дэд станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын гүйцэтгэгч “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ “ компаниас улсын комисс ажиллуулах хүсэлтээ зохих байгууллагуудад илгээгээд байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )