Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Н.Алтанхуяг, З.Энхболд хоёртой яаралтай зөвлөлдлөө

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 07

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцав. Монгол Улсын Засгийн газар, Монголбанк, төрийн байгууллагууд үүссэн нөхцөл байдлыг дор бүртээ үнэлж эрчимтэй ажиллах нь зүйтэй хэмээн тэд санал нэгдлээ.

Мөн шаардлагатай гэж үзвэл тодорхой асуудлуудыг шийдвэрлүүлэх чиглэлээр УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж болох юм гэж үзэв.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тунгалаг(122.254.127.66) 2013 оны 08 сарын 08

энэ удаа улс төрд ялалт байгуулсан нь та нар. харин одоо эдийн засгийн бодлогоо зөв тийш нь жолоогийн эргүүлж чадвал жинхэнэ ялалт. яагаад гэдгийг хэн ч асуухгүй байх л даа. гэхдээ бичиихье. Эдийн засгийн бодлого буруу болохоор л улс төр сонгуулийн буюу 4жилийн настай юм бна гэж сүүлийн үед ойлгоод байгаа. эдийн засгийн тоглоомын дүрмээ л шударга тодорхойлвол .....бид хүсээд ч байгаа юм шиг тэр Ардчилал гэдэг нь аяндаа хөрсждөг юм байгаа биз дээ

0  |  0
zochin(202.21.106.170) 2013 оны 08 сарын 07

dulaanii stanstaa barih yasanbe3 aa

0  |  0
кк(202.126.89.251) 2013 оны 08 сарын 07

Ийм зүйл болохыг хүлээсэн л гэж найдхаас. Доллар юань 2 ч цаана чинь гангарч өгч байна даа. Одоо тэгээд цалин нэмээд байсан хэрэг ч гарахгүй дахиад хэрэгцээний бараанууд суга өсөх байлгүй.

0  |  0
zochin(202.179.18.52) 2013 оны 08 сарын 07

Uul uurxain 2500 garan companiydiin licenciig xuuliin yamar neg xelbereer xaasniigaa tsutslax xeregtei. Ingexgui bol tertei tergui zax zeel deer une unaad baigaa uyed xurungu oruulalt saijrana gej baixgui shu. Odoo l ediin zasagaa avraxgui bol oroitloo .

0  |  0
Top