1 ам.доллар 1589 монгол төгрөгтэй тэнцэж байна. Долларын ханш энэ галзуу эрчээрээ бол үнэхээр юм дуулгах нь. Өчигдөр 1560 төгрөгтэй тэнцээд байсан. Хоногт бараг 30 төгрөгөөр чангарч байна гэхээр эдийн засагч Д.Жаргалсайханы прогнозлоод байгаачлан 9 дүгээр сар гэхэд 1680 төгрөгтэй тэнцэж баларч мэдэхээр байна. Хэдийгээр Монголбанк 47 удаагийн интервенц хийж, 830 орчим сая долларыг эргэлтэд оруулсан ч, ханш улам тэнгэрт хадаад байгаа нь, төв банкны валютын зах дахь оролцоо оновчтой бус байгааг илтгэж байна. Гол нь валютын дотогшлох урсгалын сааралтаас гадна, Монголбанк оны эхнээс 855 сая долларыг эдийн засагт эргэлтэд оруулж, мөнгөний нийлүүлэлт 28 хувиар өссөн нь ам.долларын ханшид нөлөөлж байна. Мөн манай улсын төлбөрийн урсгал дансны алдагдал 1.6 тэрбум ам.доллар, тэрдундаа гадаад худалдааны алдагдал 1 тэрбум ам.доллар хэвээрээ байгаа нь нөлөөлж байна. Эдийн засагт ДНБ-ий 10 хувьтай тэнцэх ачаалал өндөр байгаа ханшийг чангаруулахад нөлөөлж байгааг эдийн засагч хэлж байгаа юм.
Хэдийгээр Засгийн газрын өрийн бичиг гаргаж 1.5 тэрбум ам.доллар босгосон ч, бондын мөнгөнөөс 200-300 саяыг нь л эдийн засагт оруулж, бусдынх нь зарцуулалт, тэндээс хүртэх өгөөжийн асуудал бүрхэг байгааг мөн нөлөөлж байна гэж үзэж буй юм.
Тэгэхээр ханшийн чангаралтад хүргэж байгаа гадаадын хөрөнгө оруулалтын бууралтын тухайд Оюутолгойн тодорхойгүй асуудлаас болж гадаадын хөрөнгө оруулалт 20 орчим хувиар буурсан гэх зүйлийг эдийн засагч Ө.Ганзориг хэлж байсан бол эдийн засагч Д.Жаргалсайханы үзэж буйгаар хэрэв одоо яригдаад байгаачлан Оюутолгойн далд уурхайн үйл ажиллагаа зогсвол манай гадаадын хөрөнгө оруулалтын 80 хувь зогсоно гэж байгаа юм. Хэрэв уурхайн үйл ажиллагаа зогсвол эдийн засаг руу өдөрт орох 1 сая ам.долларын урсгал зогсоно гээд байна. УИХ-ын гишүүдийг цугларж, хэлэлцтэл хүлээнэ гэвэл эдийн засаг 60 сая ам.долларын урсгалыг алдана гэж тооцоолжээ. Тэгэхээр төсөл ямартай ч урагшилахаас өөр гарц одоогоор харагдахгүй байна гэсэн үг. Оюутолгойн зэсээс гадна манай экспортын гол бүтээгдхүүн нүүрсний ганц хэрэглэгч Хятад улсын эдийн засгийн сул байдал манайд бараан мэдээг дагуулж байгаа. Төлөвлөж тооцсон тоон үзүүлэлт бүхэн таагүй дүр зурагтай байна. Энэ нь ам.долларын ханшийн эсрэг төгрөгийн тогтвортой байдалд тээг болж байна.
Өмнө нь өгүүлж байсанчлан эдийн засагч Ч.Хашчулууны хэлснээр экспортыг дэмжих хөтөлбөр, бодлогыг хэрэгжүүлж ажиллах, тэрдундаа макроэдийн засгийн тогтвортой байдлыг бий болгох тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төлбөрийн балансыг сайжруулах, төсвийн алдагдал, зарлагыг багасгах шаардлага гараад байгаа ч, эдийн засагт ийм хүндрэл дагуулсан шийдвэрүүд гарган ажиллаж байгаа Засгийн газар, Төв банк хариуцлагаа хүлээх ёстой бус уу.
Өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарыг хүлээн авч уулзаад эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцсан гэсэн. Улмаар Монгол Улсын Засгийн газар, Монголбанк, төрийн байгууллагууд үүссэн нөхцөл байдлыг дор бүртээ үнэлж эрчимтэй ажиллах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдээд, шаардлагатай гэж үзвэл тодорхой асуудлуудыг шийдвэрлүүлэх чиглэлээр УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулна гэдэг дээр тохирсон байгаа. Тэгэхээр валютын ханшийн өсөлт тоглоом биш. Эдийн засагт аюулын дохио хангинаж байгааг хаа хаанаа сая нэг гадарлав бололтой байна.
Сэтгэгдэл ( 8 )
Altankhuyag erenhii said bsan zagt eedlekhguiee aj ahuin uym yAriad l ulam dampuurna
Hurdan arga hemjee avaacheee uls oron ard tumen dampuurlaa
арчаагүй хэдэн новшнуудаа би тусгаар тогтнолыг маань алдчихав даа
Nadad ene tal deer sanaa zovj bgaa 1 tom asuudal bn aa. Nuguu chingis bond gej zeelsen Munguu butsaaj tuluhuur diildeshgui ih mungunii orond unaj balrah geed baina. Ene ercheeree bol mongolchuud hyatadiin erh barigchdiin nuuts tuluvluguunii daguu 2015 on gehed mongol ene ih Өрнөөсөө болоодhyatadiin зүгээр л нэгМУЖ болох алхамаа хийгээд байх шиг байгаан. Эрх чөлөөт МОНГОЛ улс минь Мөнгөнд шунаж өнөөдрөө бодсон хэдхэн хүний гарт хүнийх болох гээд байна.........Таала