Монголбанк 62.7 сая ам.доллар худалдлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 08

Ам.долларын ханшийн чангаралттай холбоотойгоор төв банк байр сууриа илэрхийлнэ гэсэн мэдээлэл бий. Тэгвэл өнөөдөр Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн арилжаагаар банкуудад 62.7 сая ам.долларыг 1571 хаалтын ханштайгаар, 155.5 сая юанийг 255.59 хаалтын ханштайгаар худалдаж валютын захад ам.доллар болон юань нийлүүлэв.

Мөн өдөр Монголбанк банкуудад 100.0 сая ам.долларыг своп хэлцлээр худалдаж, валютын захад ам.доллар нийлүүллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top