Инженерийн барилга, байгууламжийн 56 ажил хийнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 08

"Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа инженерийн дэд бүтцийн хангамжийн ажлуудтай салбарын сайд  танилцав.

Төслийн хүрээнд нийт 73 төсөл арга хэмжээ, инженерийн барилга, байгууламжийн ажил хийгдэхээс энэ онд  56 ажил хийж гүйцэтгэх юм.

Үүнээс 12 ажлын гүйцэтгэгч шалгарч гэрээ байгуулах ажил эхэлжээ. 16 ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж гэрээ байгуулах ажил хийгдэж байгаа бол 2 ажлын техникийн нөхцөл,  ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл батлагдахаар хүлээгдэж байгаа юм байна.  Харин 26 ажил гэр хорооллын дахин төлөвлөлтийн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл батлагдахаас шалтгаалан хүлээгдэж байна.

Сайд  Ц.Баярсайхан Буянт-Ухаа хорооллын цэвэр усны эх үүсвэр 20 ширхэг гүний худаг, 2 ширхэг усан сан, насос станц, цахилгаан хангамжийн барилга угсралтын ажилтай танилцлаа.  Эдгээр ажлын явц 13-30 хувьтай байна.

Түүнчлэн Яармагийн гүүр орчмын орон сууцны хорооллын цэвэр, бохир ус, дулааны шугам сүлжээ, барилга байгууламжийн зураг төсөл,  Ирээдүй цогцолбор хорооллын бохир усны гол шугам, насосны станцын зураг төсөл, барилга угсралт, Баянголын амны орон сууцны хорооллын цахилгаан хангамжинд зориулсан ажлууд дэд бүтэц төслөөр хийгдэнэ.

Эдгээр инженерийн шугам сүлжээний ажлыг 11 дүгээр сарын 1- ний дотор барьж дуусгах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top