Нүүрсний аюулгүйн нөөц бүрдүүлэх зээл олгоно

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 09

Засгийн газар, Монголбанк хамтран өнгөрсөн хугацаанд үнэ тогтворжуулах хүрээнд хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа. Гэхдээ манай эдийн засгийн нөхцөл байдал тааруу байгаа юм. Тэгвэл “Нүүрсний аюулгүйн нөөц бүрдүүлэх, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах эрчим хүчний үнэ тарифыг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд нүүрсний аюулгүйн нөөц бүрдүүлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад зориулсан зээлийн эх үүсвэрийг Монголбанкнаас банкуудад дамжуулан зээлдүүлэх хүүг жилийн 0.5  хувиар, банкны хүүгийн маржины дээд хязгаарыг жилийн  4.0 хувиар буюу эцсийн хэрэглэгчид очих хүүг жилийн 4.5 хувь хүртэл тогтоон, 2013 оны 8 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн мөрдөхөөр даалгасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top