Уул уурхайн сайд Д.Ганхуяг өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр уул уурхайн салбарын өнөөгийн байдал, гадаадын хөрөнгө оруулалт, Оюутолгой, Тавантолгойтой холбоотой сүүлийн үеийн мэдээллүүдийг хүргэсэн юм. Оюутолгой далд уурхайн хөрөнгө оруулалтаа зогсоосонтой холбоотойгоор валютын дотогшлох урсгал саарч, ам.долларын ханш чангарах болсон. Түүнчлэн энэ он гарсаар нүүрсний экспорт олигтойхон сэргэж өгөхгүй байгаатай эдийн засгийн өсөлтийн хурд саарч байгаа юм. Гэхдээ Уул уурхайн сайдын мэдээлснээр эдийн засгийн нөхцөл байдал оны эцэс гэхэд харьцангуй эерэг байх боломжтой гэнэ. Оюутолгойн экспорт эхэлсэн, түүнчлэн Тавантолгойн нүүрсний экспорт мөн идэвхжих төлөвтэй байгаа аж. Тийм учраас эдийн засгийн нөхцөл байдал сайжрах төлөвтэй байгаа гэнэ. Түүнчлэн Оюутолгойн хөрөнгө оруулалт зогссонтой холбоотойгоор Засгийн газраас тодорхой асуудлуудыг тус компанид тавьж буй бөгөөд асуудлыг богино хугацаанд шийдвэрлэхийн төлөө ажиллаж байгаа гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )