Засгийн газар Төрийн банкны хөрөнгийг 85 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 09

Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааг хангахын тулд Төрийн банкинд 85 тэрбум төгрөгийн нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Улмаар Төрийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг 85 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхийг Сангийн сайд Ч.Улаанд үүрэг болголоо. Мөн тус банкны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ авч ажиллахыг холбогдох хүмүүст даалгалаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Халиун(202.179.16.15) 2013 оны 08 сарын 09

Гадаад явдлын яамны хажууд байдаг төрийн банкны захирал үнэхээр хүнд сурталтай муухай хүн байна. Удирдлага нь анхаармаар юм. Харилцааны наад захын соёл байхгүй яаж тийм хүнээр захиргал хийлгэдэг байна аа

0  |  0
Top