Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжсэн эх 35 хоногийн мэдээллийг харвал өмнө олгосон ипотекийн зээлээс 788.2 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 14620 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 412.7 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна.
Иргэд 268.4 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 3692 иргэнд 195.5 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгожээ.
Сэтгэгдэл ( 0 )