Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “Зээлийн батлан даалтын сан”-гийн үйл ажиллагаатай танилцжээ. “Зээлийн батлан даалтын сангийн тухай” хууль 2012 оны 2 дугаар сарын 10-ны өдөр батлагдаж 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “ Зээлийн батлан даалтын сан” үүсэн байгуулагдсан байна. Тус сан нь барьцаа хөрөнгийн дутагдалтай Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд батлан даалт гаргах ашгийн төлөө бус хуулийн этгээд юм. Энэ хугацаанд “Зээлийн батлан даалтын сан” нийт 9 хүнээс материал хүлээн авч нэг иргэн 3 аж ахуйн нэгжийн хоёр тэрбум 320 сая төгрөгийн зээлд 598 сая төгрөгийн батлан даалтыг гаргаж өгчээ. Сан нь эргэлтийн хөрөнгийн, хөрөнгө оруулалтын, бичил зээлэнд батлан даалт гаргаж өгөх бөгөөд нэг зээлдэгчид 60 хүртэлх хувиас илүүгүй, 250 сая хүртэлх хэмжээний батлан даалт гаргаж өгдөг юм байна.
Энэ үеэр Д.Баярсайхан, “иргэдийн дунд “Зээлийн батлан даалтын сан”-г Санхүүгийн зохицуулах хорооны харьяанд байдаг байгууллага мэтээр ташаа ойлгох явдал их байна. Манай байгууллага Зээлийн батлан даалтын сан”-гийн дүрмийг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах болон үйл ажиллагааг нь зохицуулахтай холбогдсон дүрэм, журам гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажилладаг.
Цаашид та бүхэн ажлын байр нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргах иргэн, аж ауйн нэгжийг түлхүү дэмжин ажиллах, аль болох олон иргэн, аж ауйн нэгжид хүрч ажиллахыг чухалчилаарай” гэв.
Сэтгэгдэл ( 0 )