16 сая ам.доллар худалдлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 13

Өнөөдөр Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 26.5 сая ам.доллар, 78.7 сая юань худалдан авах санал ирүүлжээ. Харин  Монголбанк энэ удаагийн арилжаагаар банкуудад 16 сая ам.долларыг 1565 хаалтын ханштайгаар, 78.7 сая юанийг 255 хаалтын ханштайгаар худалдаж валютын захад ам.доллар болон юань нийлүүлсэн байна.

Мөн энэ өдөр Монголбанк банкуудад 25.0 сая ам.долларыг своп хэлцлээр худалдаж, валютын захад ам.доллар нийлүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top