Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын гол барилга болох Зорчигч үйлчилгээний барилгын суурийг цутгах ажил эхэллээ.
Наймдугаар сарын 9-ны өдөр буюу Намрын тэргүүн сарын шинийн 3-ны Балжимнямтай өлзийт сайн өдөр Зам, тээврийн сайд А.Гансүх, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Буяндалай нар оролцож барилгын суурийн цутгалтын ажлыг эхлүүлжээ. Уламжлалын дагуу Гандан хийдийн лам хуврагууд ном уншиж ёслол үйлдсэн байна.
Зорчигч үйлчилгээний барилгын суурийг цутгах ажил эхлүүлэх ёслолын дараа Шинэ нисэх буудал барих төслийн захирал Н.Энхбат болон төсөл хэрэгжүүлэх нэгжийн инженерүүд, Төслийн зөвлөх компанийн менежер Маеда, Гүйцэтгэгч Мицубиши-Чиёода түншлэлийн Төслийн менежер Накай, Нагахара нар болон ерөнхий туслан гүйцэтгэгч “Самсунг Си энд Ти” компанийн төслийн захирал Пак нар ажлынхаа явцын талаар Зам, тээврийн сайдад газар дээр нь танилцуулж мэдээлэл хийсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )