Хятадын эдийн засгийн удаашрал зогсож эргээд өсч эхэлж байгаа талаар шинжээчид ярьж байна. Өнгөрөгч баасан гарагт гарсан Хятадын үйлдвэрлэлийн гарцын мэдээ 9.7%-ийн өсөлттэй байсан ба 7-р сарын зээл олголтын хэмжээ мөн сайн байгааг дуулгасны дараа ийнхүү хүчтэй ярьсан юм. Хятадын эрх баригчид шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх явцад эдийн засгийн удаашрал бий болж болзошгүй ч энэ онд дор хаяж 7.5%-ийн өсөлттэй байна гэж таамаглаж байгаа. Энэ нь сүүлийн 23 жилийн хамгийн бага өсөлт юм.
Сэтгэгдэл ( 0 )