Өнөөдөр Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаа болох ёстой. 13-ны өдрийн дуудлага худалдаагаар банкууд 26.5 сая ам.доллар, 78.7 сая юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн арилжаагаар банкуудад 16 сая ам.долларыг 1565 хаалтын ханштайгаар, 78.7 сая юанийг 255 хаалтын ханштайгаар худалдаж валютын захад ам.доллар болон юань нийлүүлсэн юм.
Өнгөрөгч долоо хоногт Монголбанкны дуудлага худалдаагаар нийт 82.7 сая ам.доллар, 310.5 сая юань тус тус зах зээлд нийлүүлэгдсэн нь 1590 төгрөг хүртэл чангараад байсан ам.долларын ханшийг эргээд бага зэрэг сулруулах гол шалтгаан болсон. Амралтын өдрүүдэд ханшийн сулралт үргэлжилж, валют арилжааны цэгүүд дээрх ам.долларын арилжааны ханш 1560 төгрөг, юаний арилжааны ханш 259 төгрөгт хүрч буурсан үзүүлэлттэй байгаа юм.
Өнөөдрийн тухайд Төв банкны албан ханшийг авч үзэхэд 1 ам.доллар 1,568.18 төгрөгтэй тэнцүү байна.
Сэтгэгдэл ( 0 )