Банкууд 16 сая ам.доллар худалдаж авлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 16

Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлжээ. Харин  Монголбанк энэ удаагийн арилжаагаар банкуудад 16 сая ам.долларыг 1569.20 төгрөгийн хаалтын ханштайгаар, 29.5 сая юанийг 256.0 төгрөгийн хаалтын ханштайгаар худалдаж валютын захад ам.доллар болон юань нийлүүллээ.

Мөн өчигдөр банкууд 120.0 сая ам.долларыг своп хэлцлээр худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлж, валютын захад ам.доллар нийлүүлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top