Хүнсний гол нэрийн зарим барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 1.9 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.1 хувиар буурсан байна.
Махны дундаж үнэ: 14-ний өдрийн байдлаар өмнөх сарынхаас хонины ястай махны үнэ 6.1 хувь, үхрийн цул махны үнэ 2.2 хувь, үхрийн ястай махны үнэ 5.5 хувь, ямааны махны үнэ 2.6 хувь, адууны махны үнэ 4.0 хувиар буурсан байна. Махны үнийг өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад хонины ястай махны үнэ 0.3 хувь, үхрийн махны үнэ 0.8 хувь, адууны махны үнэ 0.9 хувиар буурсан байна. Ямааны махны үнэ өөрчлөлтгүй байна. 2013 оны 8-р сарын 14-ний байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 7525 төгрөг, хонины цул мах 7767 төгрөг, үхрийн /ястай/ мах 8400 төгрөг, үхрийн цул мах 10000 төгрөг, ямааны мах 5933 төгрөг, адууны мах 6300 төгрөгийн үнэтэй байв.
Гурилын үнэ: Савласан дээд гурилын үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.2 хувиар буурсан бол, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Задгай 1-р зэргийн гурилын үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.
Элсэн чихрийн үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.2 хувиар буурсан бол, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Цагаан будааны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 2.9 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 1.7 хувиар өсчээ.
Сэтгэгдэл ( 0 )