Орон сууцны ипотекийн зээлийн Хөтөлбөр хэрэгжсэн эхний 39 хоногийн мэдээллийг хүргэе.
Өмнө олгосон ипотекийн зээлээс 789.5 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 14894 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 422.2 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна.
Иргэд 315.3 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 4543 иргэнд 245.1 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгожээ.
Сэтгэгдэл ( 0 )