Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс усны үйлчилгээний суурь хураамжийг нэмнэ гэсэн шийдвэр гаргасан. Тэгвэл ШӨХТГ-аас мэдэгдэж байгаагаар тус газар нь Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн борлуулах үнийн өөрчлөлтийг хянан зөвшөөрөл олгодог байтал Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж байгаа учир тус газарт улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж уг гаргасан тогтоолоо хүчингүй болгохыг үүрэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )