“Амгалан” дулааны станцийн газар чөлөөлөлтийн ажил дууссан, барилгын хашааг бариад байна. Барилгын ажлыг энэ лхагва гаригт албан ёсоор эхлүүлнэ гэж Эрчим хүчний сайд М.Сономпил өнөөдөр хэллээ. Тэрээр “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтын үеэр ингэж хэлсэн юм. Мөн “Дулааны цахилгаан станц V” төслийн сонгон шалгаруулалтад хоёр компани шалгарч үлдээд байгаа бөгөөд хэлцэл хийгдэж байна гэсэн мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 0 )