Төрийн өмчийн хороо болон Лондонгийн хөрөнгийн бирж групп хамтран 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Стратеги түншлэлийн хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсан билээ. Энэ ажлын хүрээнд Дэлхийн томоохон 16 Улсын 30 орчим бирж, санхүүгийн байгууллагууд болон Олон улсын хоёр байгууллагын ашигладаг “Миллениум ай ти” системийг нэвтрүүлээд байгаа.
Миллениум ай ти системийг хэрэгжүүлж эхэлснээр онлайн арилжаа, Төлбөр тооцоо Т+3 систем, ETF, үүсмэл үнэт цаас гэх мэтчилэн бүх төрлийн хэрэгсэл арилжих, захиалгын илүү нарийн нөхцлүүд, зах зээлийн хяналтыг илүү бодит горимд хэрэгжүүлэх зэрэг давуу талтай болж байгааг системийг хэрэгжүүлэгчид хэлж байгаа юм.
Түүнчлэн Төрийн өмчийн хорооны удирдлагууд Хөрөнгийн биржийн удирдлагуудтай мэдээлэл солилцсон бөгөөд уулзалтын үеэр төлөвлөгөө гарган ажиллаж тулгамдсан асуудлыг цаг тухай бүрт нь шийдвэрлэх, гэрээний биелэлтийн явцад хяналт тавьж, гэрээний үр дүн сайн гарах тал дээр анхаарах, гэрээнд оролцогч талууд хариуцлагатай ажиллаж, гэрээнд заасан хугацаанд ажлаа хийж гүйцэтгэх учиртайг хэлсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )