Унци алтны ханш 1,358.50 ам.доллар буюу 0.56 хувийн уналттай байгааг Bloomberg дамжуулж байна. Ер нь алтны ханш уналттай байгаа юм. Өнгөрөгч оны эхний 7 сарын алтны дундаж үнэ 1642,66 ам.доллар/унцийг 2013 оны мөн үеийн дундаж үнэ болох 1488,42 ам.доллар/унцитай харьцуулахад 9,39%-р буурсан үзүүлэлттэй байна. 2012 оны 10 сараас эхэлсэн алт болон мөнгөний үнийн бууралт 2013 оны 8 сарын эх хүртэл үргэлжилсээр байна.
Оны эхний хагас жилийн алтны үнийн байдалд АНУ-н эдийн засгийн сайжирч буй үзүүлэлт, Энэтхэг болон бусад зүүн өмнөд Азийн улсуудын алтны хэрэглээний сул байдал сөргөөр нөлөөлж байсан.
Холбооны нөөцийн газраас АНУ-ын төв банк хөдөлмөрийн зах зээл тогтвортой болтол сард 85 тэрбум доллараар бонд худалдан авах ажиллагаагаа үргэжлүүлэхийн тулд чадах бүхнээ хийхээ мэдэгдэж байсан нь алтны үнийн өсөлтөд эерэгээр нөлөөлөх хандлагатай байсан. Гэвч Холбооны нөөцийн газраас хийсэн бусад мэдээллээс харахад зарим улс төрчид бонд худалдан авах явцыг удаашруулж оны эцэс гэхэд энэ хөтөлбөрийг зогсоох тухай мэдээлсний дараагаар алтны үнэ 1%-р буурч 1566 ам.доллар/унци болсон байна.
Мөн Кипр улс 400 сая евро босгохын тулд алтыг их хэмжээгээр борлуулж эхлэх гэж буйг Европын холбооноос мэдэгдсэн нь алтны үнийн бууралтад гол нөлөө үзүүлсэн.
2013 оны 8-р сарын 2-ны байдлаар алтны үнэ 1309 ам.доллар/унци хүртэл буурсан ба үнийн бууралтад дэлхийн эдийн засгийн удаашрал, Хятад болон зүүн өмнөд азийн орнуудын хэрэглээний сул байдал нөлөөлсөн хэвээр байна. Ойрын хугацаанд алтны үнэ 1300-1340 ам.доллар/унцийн хооронд хэлбэлзэх хандлагатай байгааг шинжээчид тэмдэглэж байна.
Сэтгэгдэл ( 0 )