Мөнгөний үнэ яагаад унав

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 21

Дэлхийн үнэт металлын зах зээл дээрх мөнгөний ханшийн  2013 оны эхний 7 сарын дундаж үнэ 25,6 ам.доллар/унци байна. Үүнийг өнгөрөгч оны эхний 7 сарын дундаж үнэ 30,5 ам.доллартай харьцуулахад 16,07%-р буурсан үзүүлэлттэй байгаа юм. Энэ оны эхнээс өнөөдрийг хүртэл мөнгөний үнэ буурсаар байна. 2013 оны эхний хагас жилийн байдлаар авч үзэхэд АНУ-ын эдийн засгийн байдал сэргэж долларын ханш болон хөрөнгийн зах зээлийн байдал сайжирсан нь  алтны эрсдлээс хамгаалах чанарыг буурахад нөлөөлж алт болон мөнгөний  үнийн бууралтын  гол нөлөө болсон. Мөн зах зээлийн тодорхойгүй байдлаас шалтгаалан их хэмжээний санхүүжилт үнэт металлын зах зээлээс буцсанаар үнэ өсөх боломж нь буурсаар байна. Дэлхийн болон Хятад улсын эдийн засгийн байдал удаашралтай байгаагаас шалтгаалан ойрын хугацаанд алт, мөнгө гэх мэт үнэт металлын үнэ үргэлжлэн буурах хандлагатай байна. 2013 оны 8 сарын 2-ны байдлаар мөнгөний үнэ 19,46 ам.доллар/унци болж үргэлжлэн буурсаар байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top