Цайр цаашид ч унана

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 22

Дэлхийн зах зээл дээрх цайрын үнийг харвал өнгөрөгч оны эхний 7 цайрын дундаж үнэ 1957,92 ам.доллар/тн-г энэ  оны мөн үеийн  дундаж үнэ 1921,95 ам.доллар/тн-той харьцуулахад 1,84 хувиар буурсан байна.

Энэ оны эхний хагас жилд Киприйн асуудал болон АНУ-ын долларын ханш чангарснаас шалтгаалан цайрын үнэ нилээд хэмжээгээр буурсан. Хэдийгээр Кипр улсад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зохих алхам хийгдсэн боловч Европын эдийн засгийн байдал сул хэвээрээ байгаа ба хөрөнгө оруулагчид  эдийн засгийн хэтийн төлвийн талаарх итгэл найдвараа алдаад байгаа нь түүхий эдийн үнийн бууралтад нөлөөлсөөр байна. 2013 оны эхний улиралд Хятад улс эдийн засгийн байдлаа сэргээх шинэ арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй бөгөөд эсрэгээр үл хөдлөх хөрөнгийн салбарт шинэ бодлого хэрэжүүлэхээ зарласнаар түүхий эдийн зах зээл сэргэх итгэлийг бууруулсан. 2-р улирал нь түүхий эдийн борлуулалтын оргил үе байдаг ч цайрын хэрэглээ сул хэвээр байгаа тул үнийн бууралт цаашид ч үргэлжлэх хандлагатай байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top