Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн эхний 40 хоногт банкууд 4943 иргэнд 267.1 тэрбум төгрөгийн зээл шинээр олгожээ.
Өмнө олгосон ипотекийн зээлээс 789.8 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 15022 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 425.7 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна.
Иргэд 345.5 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргасан аж.
Сэтгэгдэл ( 0 )