Валютын хадгаламж буурчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 23

 

Энэ оны долдугаар сарын байдлаар нийт хадгаламж өмнөх сараас 4 хувь буюу 200.3 тэрбум төгрөг, өнгөрсөн оны мөн үеэс 18.6 хувь буюу 823.6 тэрбум төгрөгөөр өсч 5241.4 тэрбум төгрөг болов. Аж ахуйн нэгж, байгууллагуудын төгрөгийн хадгаламж өмнөх сараас 15.1 хувь буюу 89.5 тэрбум төгрөг, өнгөрсөн оны мөн үеэс 3 дахин их буюу 456 тэрбум төгрөгөөр өсч 681.3 тэрбум төгрөг болсон бол иргэдийн төгрөгийн хадгаламж өмнөх сараас 0.5 хувь буюу 16 тэрбум төгрөгөөр буурч, өнгөрсөн оны мөн үеэс 14.7 хувь буюу 427 тэрбум төгрөгөөр өсч 3332.4 тэрбум төгрөгт хүрчээ. Гадаад валютын хадгаламж өмнөх сараас 11.5 хувь буюу 126.9 тэрбум төгрөгөөр өсч, өнгөрсөн оны мөн үеэс 4.6 хувь буюу 59.4 тэрбум төгрөгөөр буурч 1227.6 тэрбум төгрөг болжээ. Нийт хадгаламжийн 76.6 хувь нь төгрөгийн, 23.4 хувь нь валютын хадгаламж байгаа бөгөөд төгрөгийн хадгаламжийн нийт хадгаламжинд эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 5.7 нэгж хувиар өсчээ.

Төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүү өнгөрсөн оны мөн үеэс 0.6 нэгж хувиар өсч жилийн 11.8 хувь болсон бол валютын хадгаламжийн жигнэсэн дундаж хүү өнгөрсөн оны мөн үеэс 0.4 нэгж хувиар буурч жилийн 5.5 хувь болов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top