Хөрөнгө оруулалт хумигдсаны учир

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 26

1990 оноос хойш 2012 оны дунд үе гэхэд манай улсад дэлхийн 112 орны 12118 аж ахуйн нэгж бүртгэгдэж, 14 тэрбум ам.доллар орчим гадаад хөрөнгө оруулалт хийгджээ. Дийлэнх хэсэг нь буюу 74 хувь нь геологи, уул уурхайн салбарт хийгдсэн нь эдийн засгийн өрөөсгөл бүтцийг бий болгоход нөлөөлсөн. 2012 оноос хөрөнгө оруулалтын хэмжээ багасч эхэлсэн бөгөөд энэ оны эхний хагас жилд өмнөх жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 42 гаруй хувиар буураад байна. Үүнд дэлхийн эдийн засгийн байдал, дотоод дахь хууль, эрх зүйн шинэ зохицуулалт, зарим шинэчилсэн хуулийн зохицуулалт зэрэг хүчин зүйл нөлөөлсөн гэж судлаачид үзэж байна. Түүнчлэн 2010-2012 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом нэмэгдэхэд нөлөөлсөн Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын эхний үе шат дуусгавар болсон нь хөрөнгө оруулалтын өсөлтийн хэмжээ буурахад нөлөөлсөн. Иймд гадаадын хөрөнгө оруулалтыг тогтвортой байдлаар татах, эрх зүйн өнөөгийн зохицуулалтыг илүү сайжруулан хөнгөвчлөх шаардлагатай гэж үзэж байгаа. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Эл хуулийн төсөл нь хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг тогтвортой байлгах, гадаад, дотоод гэж ялгаварлахгүйгээр хөрөнгө оруулагчдын нийтлэг эрх зүйн баталгааг тодорхойлох, Монгол Улсад ашигтай төслийн татварын орчныг тогтворжуулах зарим хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, улмаар төрийн хүнд суртлыг бууруулж, бизнесийн орчныг сайжруулах ач холбогдолтой юм.   

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top