Магелёвын Лифтний компанитай хамтран ажиллана

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 26

Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаан боллоо. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны   Монгол, Беларусийн  Засгийн газар хоорондын комиссыг монголын талаас Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа, Беларусийн хэсгийг Аж үйлдвэрийн дэд сайд Александр Сергеевич Огородников нар тэргүүлэв.

Тус комиссын хуралдааны үеэр хоёр орны нийгэм, улс төр, эдийн засгийн байдал, цаашдын зорилтын талаар харилцан мэдээлэл хийж, хамтын ажиллагааны чиглэлүүдийг хэлэлцэж, улмаар хөдөө аж ахуй, барилга, хот байгуулалт, зам тээврийн салбарын хамтын ажиллагааг Беларусь Улстай явуулах эдийн засгийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлээ болгон Комиссын хуралдааны Протоколд гарын үсэг зурав.

Протокол дагуу доорхи чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Үүнд:

-       Монгол Улсын нутаг дэвсгэр дээр аж үйлдвэрлэл хөгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлэх;

-       Тээвэр логистикийн асуудлыг шийдвэрлэх ;

-       Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам болон БНБУ-ын Хөдөө, аж ахуй, хүнсний яам хооронд хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулах;

-       Монгол Улсад нийлүүлдэг хөнгөн үйлдэрлэлийн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх;

-       Хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын чиглэлээр норм, дүрэм боловсруулахад хамтран ажиллах. Үүнд:

·         Хот байгуулалтын кадастр

·         Хотын бүсчлэл

·         Хотын дахин төлөвлөлт

-       Тус улсын Магелёвын Лифтний компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулж хамтран ажиллах, хамтарсан лифтний цех байгуулах талаар судлах, энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх.

-       Монгол Улсад аж үйлдвэрийн машин механизм нийлүүлэх, угсралтын хамтарсан үйлдэрлэл байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top