Н.Батбаяр сайд “Фонтерра”-тай танилцаж мэдэх нь

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 26

Эдийн засгийн хөгжлийн Сайд Н.Батбаяр Шинэ Зеланд улсын Гадаад хэргийн Сайд Маррей Маккали болон холбогдох төлөөлөгчдийг  хүлээн авч уулзаж, Монгол улс болон Шинэ Зеланд улсын цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.

Уулзалтын үеэр өөрсдийн орны эдийн засгийн онцлогийг танилцуулсан бөгөөд Сайд Н.Батбаяр Шинэ Зеланд улсаас туршлага хуримтлуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд Шинэ Зеланд улсын зүгээс өөрсдийн хуурай сүүний үйлдвэр болох “Фонтерра” болон түүнтэй төстэй Киви жимсний үйлдвэрүүдтэй танилцахыг санал болгосон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top