Өнөөдөр Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар худалдах, худалдан авах санал ирүүллээ. Төв банк энэ удаагийн арилжаагаар банкуудад 16.0 сая ам.доллар худалдаж, валютын захад ам.доллар нийлүүлэв. Банкууд юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцсонгүй.
Мөн энэ өдөр банкууд 3.0 сая ам.долларыг своп хэлцлээр худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлж, валютын захад ам.доллар нийлүүллээ.
Сэтгэгдэл ( 0 )