Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд заасан чиг үүргийн дагуу хөрөнгө оруулагчдыг хамгаалах, Хөрөнгийн биржийн бүртгэлийг олон улсын нийтлэг жишигт хүргэх бэлтгэлийг хангах зорилгын хүрээнд Хорооноос хувьцаат компаниудад газар дээрх шалгалт хийж, үйл ажиллагаа нь зогссон, өмч хөрөнгө үрэгдсэн, хувьцаа эзэмшигчдийн өмнө хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй нэр бүхий 165 хувьцаат компанийн үнэт цаасны арилжааг Хорооны 2008 оны 77 дугаар тогтоолоор зогсоосон юм.
Дээрхи тогтоолоор арилжааг нь зогсоосон 165 хувьцаат компаниудын удирдлага, эрх бүхий этгээдүүдэд хувьцаа эзэмшигчдийн хурлаараа компанийн үйл ажиллагааг сэргээх, компанийн зохион байгуулалтын хэлбэрийг өөрчлөх эсхүл компанийг татан буулгах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, холбогдох хүсэлтээ Хороонд тавьж шийдвэрүүлэх талаар хугацаатай үүрэг өгч байсан боловч өнөөдрийг хүртэл Хороонд хандаагүй аж.
Санхүүгийн зохицуулах хорооны 278 дугаар тогтоолоор сүүлийн гурван жил хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг Компанийн тухай хуульд заасан хугацаанд зарлан хуралдуулаагүй, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан үнэт цаас гаргагчийн нийтлэг үүргийг хэрэгжүүлээгүй, Санхүүгийн зохицуулах хорооноос батласан журмын дагуу хувьцаа эзэмшигчдэд хүргэх ёстой мэдээллүүдийг хуульд заасан хугацаанд нь хүргээгүй зэрэг зөрчлүүдийг удаа дараа гаргасан, мөн түүнчлэн “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын шалгуур үзүүлэлт, бусад нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй нэр бүхий 57 хувьцаат компанийн үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржийн бүртгэлээс хасчээ.
Иймд тогтоолын 3 дахь хэсэгт заасны дагуу эдгээр компанийн удирдлагууд болон эрх бүхий этгээдүүд хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж компанийн зохион байгуулалтын хэлбэрийг өөрчлөх, татан буулгах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, үнэт цаасаа бүртгэлээс хасуулах хүсэлтээ 2013 оны 12 дугаар сарын 01-ний дотор Хороонд ирүүлэхийг хавсралтад дурдсан нэр бүхий хувьцаат компанийн удирдлагуудад анхааруулсан байна.
Дээрх хугацаанд хүсэлт ирүүлээгүй тохиолдолд бүртгэлээс хасагдсан компаниудыг татан буулгахад шаардлагатай арга хэмжээг шат дараалалтай авч хэрэгжүүлэх, шүүхэд нэхэмжлэл гаргах болохыг Санхүүгийн Зохицуулах Газраас мэдэгдлээ.
№ Компанийн оноосон нэр Үнэт цаасны код Гаргасан хувьцааны тоо
1 "Агро-Амгалан" ХК 12 86,302
2 "Ардын зориг" ХК 60 107,797
3 "Баянмод уул" ХК 62 87,590
4 "Бат хийц" ХК 76 93,254
5 "Баяндөхөм" ХК 83 91,469
6 "Цагаанчулуут" ХК 91 50,328
7 "Дэл баянбулаг" ХК 93 177,288
8 "Сэлэнгэ гур.тэж" ХК 134 787,450
9 "Ноён шанд" ХК 163 86,838
10 "Орхон" ХК 170 75,304
11 "Залуучууд" ХК 172 337,013
12 "Хангай" ХК 174 59,112
13 "Хужирт Өргөө" ХК 180 88,922
14 "Шар хоолой" ХК 183 181,683
15 "Эрдэнэтолгой төв" ХК 184 114,419
16 "Өргөн жим" ХК 189 70,000
17 "Мандал" ХК 194 72,053
18 "Зоос трейд" ХК 197 187,090
19 "Шахайт хайрхан" ХК 215 66,289
20 "Баянхонгор гео" ХК 222 139,734
21 "Сайншанд" ХК 250 63,681
22 "Увс" ХК 251 95,216
23 "Жаргалант-Төв" ХК 268 293,461
24 "Баянбулаг-Сэлэнгэ" ХК 270 51,097
25 "Мерей" ХК 272 78,187
26 "Буянтбулаг" ХК 277 154,009
27 "Сэлэнгэ Хүрд " ХК 281 50,351
28 "Иж бүрэн" ХК 283 55,637
29 "Их даац" ХК 292 79,808
30 "Тээвэр цагааннуур ХК 293 68,151
31 "Автотээвэр-27" ХК 294 62,107
32 "Автодаац" ХК 295 73,343
33 "Увс хийц" ХК 304 157,758
34 "Жоншит тээвэр"ХК 305 160,057
35 "Туруун" ХК 324 50,310
36 "Монгол эд импекс" 342 1,164,066
37 "Халх буудай" ХК 348 266,663
38 "Атар төв" ХК 350 249,228
39 "Хангайн царам" ХК 357 147,489
40 "Гүн галуут" ХК 363 187,516
41 "Ус-Архангай" ХК 368 67,841
42 "Угтаал Төв" ХК 371 242,556
43 "Тахилгат" ХК 400 243,975
44 "Шинэ-Өргөө" ХК 416 63,792
45 "Налайх Өргөө" ХК 419 211,630
46 "Баянхаан" ХК 427 100,250
47 "Жимст" ХК 442 58,563
48 "Говь шанд" ХК 443 181,267
49 "Цагааннуур" ХК 446 1,379,008
50 "Алтан үсэг" ХК 463 59,367
51 "Хүнс-Төв" ХК 472 452,206
52 "Алтандуулга" ХК 473 443,087
53 "Ундрам" ХК 474 322,317
54 "Зүүнхараа-Өргөө" ХК 475 50,096
55 "Чандгана" ХК 390 95,496
56 "Асгат" ХК 253 96,182
57 "Баянбадрах" ХК 169 143,744
Сэтгэгдэл ( 0 )