СЗХ-ны хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ. Бичил санхүүгийн зохицуулалтын хүрээнд:
“Шинэ төгрөг ББСБ” ХХК-д банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж олгов.
“Ситизенс ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгав.
Даатгалын зохицуулалтын хүрээнд:
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн бүтцэд өөрчлөлт оруулахыг зөвшөөрөв.
Албан журмын даатгагчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөхийг зөвшөөрөв.
Үнэт цаасны зохицуулалтын хүрээнд:
“Дорнод худалдаа” ХК-ийн нэгдмэл сонирхолтой хувьцаа эзэмшигчдээс Компанийн тухай хуулийн 57.1 дэх заалтыг хэрэгжүүлэн хувьцааг худалдан авах саналыг зөвшөөрөв.
“Санар” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд М.Бүрэнбаярыг томилохыг зөвшөөрөв.
Эрсдэлийн үнэлгээ судалгаа, санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар:
СЗХорооны “Хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагч / брокер/-ийн тусгай зөршөөрлийн түр журам, гэрчилгээний загвар батлах тухай болон хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ, зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай” 2013 оны 69 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулав.
“Бурнавасан-Од ХААБ” ХХК-д “хонины ноос” гэсэн бараа, түүхий эдийн нэр төрлөөр тусгай зөвшөөрөл нэмж олголоо.
Сэтгэгдэл ( 1 )
БАЯРСАЙХАН АЖЛАА ХИЙЖЭ ЧАДАХГҮЙ БАЙГАА УЧИР ОГЦРОХ ХЭРЭГТЭЙ ЛУЙВАРЧИН