Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ сарын 15-ны байдлаар 6481.4 сая ам.доллар, үүнээс экспорт 2526.6 сая ам.доллар, импорт 3954.7 сая ам.долларт хүрч, гадаад худалдааны нийт бараа эргэлт 526.1 сая ам.долл буюу 7.5 хувь, үүний дотор импорт 346.8 сая ам.долл буюу 8.1 хувь, экспорт 179.3 сая ам.долл буюу 6.6 хувиар буурсан байна.
Гадаад худалдааны тэнцэл 1.4 тэрбум ам.долларын алдагдалтай гарч өмнөх оны мөн үеийнхээс 167.5 сая ам.долл буюу 10.5 хувиар буурсан байна.
Нийт экспортод нүүрс 25.5 хувь, зэсийн баяжмал 20.1 хувь, төмрийн хүдэр 16.5 хувь, боловсруулаагүй газрын тос 11.0 хувь, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 7.7 хувь, бохир ноолуур 7.0 хувь, цайрын хүдэр, баяжмал 3.0 хувь, хайлуур жоншны хүдэр, баяжмал 2.0 хувь үлдсэн 7.2 хувийг экспортын бусад бүтээгдэхүүн эзэлж байна.
Автобензиний импорт өмнөх оны мөн үеийнхээс биет хэмжээ 18.8 мян.т үнийн дүн нь 30.8 сая ам.долл, цагаан будааны биет хэмжээ 17.6 мян.т, үнийн дүн 10.9 сая ам.долл, гурилын импортын биет хэмжээ 31.4 мян.т, үнийн дүн 7.8 сая ам.доллар, ачааны машины биет хэмжээ 1100 ширхэг, үнийн дүн 28.7 сая ам.доллар, суудлын автомашины үнийн дүн 36.2 сая ам.доллараар тус тус буурсан бол суудлын автомашины импортолсон биет хэмжээ 627 ширхэгээр өсчээ.
Сэтгэгдэл ( 0 )