Махны үнэ тэнгэрт хадах нь

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 30

Махны үнэ нэг хэсэг буурч ард иргэдийг баярлуулаад байсан бол энэ сарын 21-28-ны хооронд Нийслэлийн зарим захуудад өсч эхэлжээ. Монголын Үндэсний Статистикийн хорооны мэдээллээс харахад үхрийн ястай мах “Баянзүрх”, “Хархорин” захуудад кг тутамдаа 500 төгрөгөөр нэмэгдэж, 7500-8000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Мөн үхрийн цул мах ч мөн адил “Баянзүрх” худалдааны төвд өмнөх долоо хоногоосоо 5 орчим хувиар нэмэгдэн, кг нь 10000 төгрөг болжээ. Харин хонины ястай махны тухайд “Барс” худалдааны төвд өмнөх долоо хоногоосоо кг тутамдаа 600 төгрөгөөр өссөн үзүүлэлттэй гарчээ. Одоо тус худалдааны төвд хонины ястай мах кг нь 7800 төгрөгөөр худалдаалагдаж байна. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
danga(202.126.91.170) 2013 оны 08 сарын 30

hudalch

0  |  0
Top