Утасгүй холбооны шинэ үе эхлүүлэхэд “Кореа телеком”-той хамтрана

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 31

Монголын цахилгаан холбоо ХК-д хөрөнгө оруулалт хийх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Кореа телеком компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах асуудлыг хэлэлцэж, түүнд гарын үсэг зурах эрхийг Мэдээллийн технологи, шуудан, харилцааны газар болон Төрийн өмчийн хороонд олголоо.

Дараа үеийн утасгүй сүлжээ буюу 4G LTE технологи нэвтрүүлэх, Монголын зах зээлд утасгүй холбооны шинэ үе эхлүүлэхэд талууд санамж бичгийн хүрээнд хамтран ажиллана.

Төрийн өмчийн оролцоотой МЦХ ХК-ийн хувьцааны 40 хувийг Кореа телеком компани 1995 оноос эхлэн эзэмшин хамтран ажиллаж байгаа юм. Кореа телеком нь БНСУ-ын үүрэн болон суурин утасны хувийн өмчийн томоохон компани бөгөөд 4G LTE технологид суурилсан интернэтийн үйлчилгээг Солонгос улс даяар амжилттай нэвтрүүлсэн цорын ганц оператор аж.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(112.72.12.136) 2013 оны 09 сарын 01

bas 1 f-zone shig jonhuu yum hiih vii dee?

0  |  0
irgen(112.72.12.157) 2013 оны 09 сарын 01

bas 1 f-zone shig jonhuu yum hiih vii dee?

0  |  0
CD(122.201.18.8) 2013 оны 08 сарын 31

Дэлхийд 10G-г гарах үед МЦХолбоо компани 4G-ийн лицензээ авах байх даа...

0  |  0
Top