Дэлхийн зах зээл дээр шар металлын ханш 1,372.20 ам.доллар байна. Өнгөрөгч долоо хоногт АНУ-ын удаан эдэлгээт барааны захиалга 7-р сард -7.3%-р буурсан нь шар металлын ханш бага зэрэг өсөхөд нөлөөлсөн юм. Долоо хоногийн дундаас Сирийн асуудлаас хамаарч шар металлын ханш үргэлжиэн өссөн үр дүнгээ харуулсаар байсан. АНУ-ын ДНБ 2-р улиралд 2.5 хувиар өссөн үр дүнг харуулсан нь 1-р улирлаас 0.8 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Шинээр ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо 331,000 гарч өмнөхөөсөө буурсан үр дүнг харууллаа. Эдгээр мэдээний дараа ам.доллар чангарч шар металлын ханш буурсан байна.
Сэтгэгдэл ( 0 )