Юань толгой цохидог 10 валютын тоонд орлоо

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 07

Хятадын үндэсний мөнгөн тэмдэгт юань 2013 онд анх удаагаа дэлхийн хамгийн их арилжаалах чадвартай арван валютын тоонд багтсаныг Олон улсын тооцооны Банкийн мэдээлэл гэрчилж байна. 

Тус банкны 3 жил тутам явуулдаг судалгааны дүнгээр дэлхийн валют арилжааны өдөр тутмын хэмжээ 2013 оны 4 дүгээр  сарын байдлаар 2010 оны мөн сарын үзүүлэлтээс 33хувиар буюу 5,3 их наяд доллар хүртэл өсчээ. Юань илүү идэвхтэй арилжаалагдаж байгаа валютын жагсаалтад 9 дүгээр  байр эзэлсэн байна.

1998 оноос хойш анх удаагаа эхний аравт мексикийн песо эргэн ирж 8 дугаар  байр эзэллээ Wall Street Journal”-д дурьджээ. Үүнээс гадна оросын рубль, өмнөд африкийн рэнд, бразилийн реал зэрэг валютын арилжааны хувь өссөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top