“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” 12175 тн хүдэр боловсруулжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 09

 “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК нь олборлолт, үйл ажиллагааныхаа мэдээллийг олон нийтэд нээлттэй зарлалаа. 2013 оны 08 дүгээр сарын 29-өөс 09 сарын 04-ний өдрүүдэд  Төмөртолгойн төмрийн хүдрийн уурхай:  Хөрс хуулалт - 69670м3,  хүдэр олборлолт-30795 тн,   төмрийн хүдрийн баяжмал-12175 тн-ийг  Төмөртэй хүдрийн уурхай: хөрс хуулалт-103120м3,  хүдэр олборлолт-39908 тн боловсруулсан бөгөөд Дарханы төмөрлөгийн үйлдвэр нийт хөрс хуулалт -172790м3, хүдэр олборлолт- 70703 тн, хүдэр баяжуулалт - 12175тн-д хүрсэн ажээ.   Үйлдвэрийн хувьд  936.301 тн бэлдэц,  R80-y круг  920.236 тн үйлдвэрлэсэн гэдгээ тус байгууллагын албаны хүмүүс мэдээллээ.

Мөн албаны хүмүүс ирэх 7 хоногт үйлдвэрлэх төлөвлөгөөгөө танилцуулж байна. 2013 оны  09 сарын 05-ээс 11ний өдөр хийх 7 хоногийн төлөвлөгөө Төмөртолгойн төмрийн хүдрийн уурхай: хөрс хуулалт - 84000м3, төмрийн хүдэр-23370тн  олборлож, 23370тн төмрийн хүдрийн баяжмал боловсруулах Төмөртэй хүдрийн уурхай: хөрс хуулалт-81690м3, хүдэр олборлолт-42000тн Нийт хөрс хуулалт -165690м3, хүдэр олборлолт-65370тн, хүдэр баяжуулалт - 23370тн боловсруулах төлөвлөгөө гарган ажиллахаар боллоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top