Монголд зарагдаж буй машины үнэ өссөн талаар эх сурвалж мэдээллээ. Өсөх шалтгаан нь өнөөх валютын ханшны өсөлттэй холбоотой юм. Тухайлбал, “Да хүрээ” зах дээр эзнээ хүлээн зогсох шинэ хуучин төмөр хүлгүүдийн үнэ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1-3 сая төгрөгөөр өсчээ. Өнөөдрийн байдлаар доллар 1683.97, Юань 275.17, Вон 1.54, Евро 2209.54, Фунт 2625.65, Рубль 50.35, Иень 16.91 гэсэн ханштай байна. Толгой дараалан өсч буй валютын ханшны өсөлт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс эхлээд авто машин, байр орон сууцанд хүртэл нөлөөлсөн нь энэ аж. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монголд зарагдаж буй авто машины үнэ өмнөх аравдугаар сарынхаас шууд хоёр саяар дээшилсэн нь татвар, хуулиндаа байнгын өөрчлөлт оруулдаг манай улс төр, эдийн засгийн тогтворгүй байдалтай шууд холбоотой юм.
"Да хүрээ" зах дээр зарагдаж байгаа бүх төрлийн машинууд моторынхоо багтаамжаас хамаараад 1-3 сая төгрөгөөр тус тус нэмэгджээ. Машины ченжүүд иенээр машинаа авч, доллароор татвараа төлдөг учраас нэмэхээс өөр ямар ч арга байхгүй гэж хэлж байна. Харин Монголд явж байсан машины үнэнд өөрчлөлт ороогүй ажээ.
Сэтгэгдэл ( 3 )
ЭНэ Алтанхуяг ажил хийж чадахгүй юм байнадаа, Засгийн газрын хамгийн чухал ажил чинь ард түмний амьдрал шүү дээ, өдөрт 10 машин явдаг замд хэдэн тэрбумыг зарж байхаар тэнэгүүдюм ны өсөлтыг зогсооход хэрэглэх хэрэгтэй ш дээ,
Энэ засгийн газар юу хийж байна аа
hudlaa yariaadl