Ам.долларын ханшийн өсөлт улстөрчид болоод эдийн засагчдын толгойны өвчин болоод байгаа энэ үед Улсын Их Хурлын дарга З.Энхболд банк бус санхүүгийн байгууллагуудаас мөрдвөл зохих дүрэм журмаа зөрчин валютын ханшны өсөлтөд нөлөөлөх зүй бус үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд Санхүүгийн зохицуулах хороо хэрхэн хяналт тавьж байгаа талаар холбогдох албан тушаалтнуудыг тайлбар мэдээлэл хийхийг хүслээ. Түүний албан өрөөнд Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Г.Хэрлэн, тус хорооны Бичил санхүүгийн газрын дарга Н.Оюунчимэг нар 15 цагт хүрэлцэн ирж, Улсын Их Хурлын даргын асуултад хариулж, тайлбар мэдээлэл өгөв.
З.Энхболд:
-Валютын ханшийн өсөлтөд ББСБ, ченжүүд нөлөөлөөд байна. 1780 гэдэг ханш аль ченж дээр, хэзээ гараад, хэдэн хүн тэр ханшаар авсан байна, баримт үлдэх ёстой. Тэр тухай би өглөө хэлүүлсэн. Тэр хаана гарсан байна?
Г.Хэрлэн:
-Ер нь өнгөрсөн долоо хоногт, ялангуяа Найман шаргын арилжааны цэгүүдээр, мөн өнөөдөр ямар байгааг бид судалсан.
З.Энхболд:
-Би өнөөдрийн ханшийг мэдэж байгаа. Хагас сайн өдрийн 14 цагт хүрсэн ханшийн талаар ярьж байна. Тэр бол дамын ханш буюу спекулятивный ханш байсан. Тэрийг та нар бүртгэж авах ёстой. Хэн гэдэг хүмүүсийн хооронд үйлдсэн наймаа байна гэдгийг мэдэж байх ёстой.
Г.Хэрлэн:
- Яг энэ талаар судалгаа явагдаж байна. Тодорхой бүртгэл үлдээгүй. 1725-аар л арилжаа явсан гэсэн мэдээ байна.
З.Энхболд:
-Тэгэхээр 1780 гэдэг ханш угаасаа байгаагүй гэсэн үг үү?
Г.Хэрлэн:
-Самбар дээр 1780 гэдэг ханш байсан гэсэн.
З.Энхболд:
-Самбараар зарласан ханшаар наймаа хийх үүрэгтэй. Өөрөөр хийж болохгүй. Тиймээс тэгж зарласан ханшаар хийгдсэн наймааны мэдээллийг би сонирхож байна. Хаа байна, тэр мэдээлэл?
Г.Хэрлэн:
-Ер нь бол нэлээд хэдэн ББСБ дээр очиж шалгасан. 1780 гэдэг ханшаар арилжаа хийгдсэн газар байгаагүй.
З.Энхболд:
-Хийгээгүй юм бол яах гэж зарласан байна?
Г.Хэрлэн:
-65-аар авна, 80-аар зарна гэсэн ханш зоогдсон байсан гэж байгаа.
З.Энхболд:
-Тэхээр тэр ханшаар хэн ч, нэг ч доллар худалдаж аваагүй бол тэр бодит ханш биш, зохиомол ханш. Гэтэл банкны ханш 1725 хэвээрээ байгаа. Банкинд доллар зардаг, авдаг ажиллагаа бүгд кассын машинаар, иргэний үнэмлэх үзээд, зарласан ханшаар худалдаа хийгдэнэ. Харин тийм ил тод байдал танайхаас лиценз олгодог ББСБ-д байхгүй байна. Үүнийг өнөөдрөөс эхэлж мөрдүүл. Журамд байхгүй бол оруулж өг. Кассын машингүй, ханшаа самбарт бичиж тавиагүй, гудамжинд машин тосож гүйдэг, гадаа наймаа хийдэг газруудын лицензийг хураа. Тэд тэгж ажиллаж болохгүй.
Н.Оюунчимэг:
-Хагас сайн өдрийн талаар тодруулга авсан. Яг энэ өдөр ханш 10 удаа өөрчлөгдсөн. Өнөө өглөө мөн 4 удаа өөрчлөгдсөн. Баасан гарагаас эхлээд ханшны хэлбэлзэл огцом нэмэгдсэн. Яагаад нэмэгдсэн бэ гэхээр, ХААН банк 10 сая төгрөг, Голомт банк 5000 долларын хязгаарлалт хийсэн. ХХБ харьцангуй өндөр байсан. Манай байгууллага хагас сайнд ажиллаж, ойр ойрхон судалгаа авахад анх 1680-аар авна, 1705-аар зарна гэсэн ханш ердөө тав аравхан минутын зайтай өөрчлөгдсөн. Юунаас болов гэдгийг тодруулахад ХААН банк ердөө 200-хан доллар нэг хүнд гаргана, Голомт ерөөсөө доллар гаргахгүй болсон байсан. Бид тэр үед нь ХХБ уруу утасдсан, бас доллар гаргахгүй хязгаарлалт хийсэн гэсэн. Бүтэн сайнд банкууд доллараа гаргаж эхэлсэн байсан. Бид Сансар дахь Голомтын салбар уруу утасдахад доллар гаргана, захиалгаа өг, тэр дагуу гаргана гэсэн. ХААН банк утсаа аваагүй. ХХБ-ны салбар мөн доллар гаргана, захиалгаа өг гэж хариулж байсан.
Өнөөдөр банкууд дахиад хязгаарлалттай байна, 5 сая төгрөг гэсэн. Бид Голомт, ХААН, Найман шаргын ЕвроАзи ББСБ-д 7 сарын 16-наас эхлээд цаг минутаар хийсэн судалгаа энд авчирсан.
З.Энхболд:
-Ханш ямар байгааг би мэдэж байгаа. Монголбанк надад мэдээлэл өгч байгаа. Монголбанкны хариуцдаггүй, танай хариуцдаг хэсэг дээр алдаа гараад байна. Ханш ил тод зарлагдахгүй байна. Банкны салбаруудад тавьдагтай яг адил шаардлагыг тэдэнд тавь. Энэ бизнесийг эрхэлнэ гэвэл бүх юмаа ил тод болго, иргэний үнэмлэхийг нь шалга. Үнийг зах зээлийн ханшаар тогтооход бид оролцохгүй, харин шаардлагаа тавина, биелүүлэхгүй бол лицензийг нь хураа. Одоо бидэнд гудамжны зохицуулалтгүй, хар зах байх ямар ч шаардлагагүй болсон. Банкны салбар урьд нь цөөн байсан одоо хангалттай болсон. Нисэх дээр үү? Вокзал дээр үү? Тэр ханшаар хэн наймаа хийв?
Гадагшаа явах гэсэн хүмүүсийн гартаа авах багахан мөнгөний хэрэглээ л байгаа болохоос биш ихэнх наймаа бэлэн бусаар явж байгаа. Тиймээс наймааны соёлтой хэлбэрт шилжүүл. Битгий бодоод суугаад бай. Та нарт хангалттай эрх мэдэл байгаа.
Г.Хэрлэн:
-Саяын өдрүүдэд сургууль соёл эхэлсэн. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх тухайд анхаарах хэрэгтэй байна.
З.Энхболд:
-Одоо доллараар төлбөр авдаг сургуулиуд хэд байна?
Г.Хэрлэн:
-Манайх дүнг нь нэгтгэж байгаа. Өнгөрсөн долоо хоногт энэ чиглэлээр нэлээд анхаарал тавилаа.
З.Энхболд:
-Гадаад явах хүмүүст тухайн зорчих орных нь валютын арилжааны үйлчилгээг хялбаршуулж өг, картаар авч явахаар, харин такси унаанд өгөх цөөн доллар авах бол дуртай газраасаа иргэний үнэмлэхээ үзүүлээд авдаг, тэр нь ямар ч хүндрэлгүй байх хэрэгтэй байна. Гэтэл төгрөгийн ханш унах нь гэж цуурхал тараагаад доллар уруу шилжүүлж байгаа нь туйлын буруу. Долларын ханш унахаар энэ өндөр үнээр доллар авсан улс яах вэ? Бас л шатна. Тиймээс ингэж зохиомол юм хийх нь буруу гэдэг анхааруулга гаргах хэрэгтэй.
За, тэгэхээр 1780-аар хэн ч худалдан авч, хэн ч зараагүй юм байна, тийм үү?
Н.Оюунчимэг:
-Зөвхөн валютын худалдаа дагнан эрхэлдэг 39 байгууллага манайхаас тавьсан шаардлагын дагуу бүгд кассын машинтай, бүгд тасалбартай үйлчилдэг. Харин иргэд мөнгөө өгч аваад гарахаа л бодохоос баримт авдаггүй.
З.Энхболд:
-Тэр тухай та нар сайн тайлбарлаж ойлгуул. Хуурамч валют байвал баримтаар л буцааж заргалдана.
Н.Оюунчимэг:
-1780, 65 хүрлээ гэсэн боловч бодит байдал дээр арилжаалагдаагүй.
З.Энхболд:
-1780 хүрлээ гэсэн буруу мэдээлэл тарааж байгаа улсыг та нар хайх хэрэгтэй. Танай тусгай зөвшөөрөлтэй байгууллага ийм зохисгүй юманд оролцоод байна уу, үгүй юу гэдгийг тогтоо, оролцсон байвал зөвшөөрлийг нь хураа. Ажлаа хийгээд эргээд надад мэдээлэл өг хэмээн Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгавар болголоо.
Сэтгэгдэл ( 14 )
зг бондын хүү төлөх гэж нохойтож байна
ШӨХТГ- ынхан үүнийг бас анхаарч байх ёстой юм бишүү Энэ бол нарийн зохион байгуулалттай монголын эрх ашгийг хөндсөн хямралд оруулах гэсэн далд ноцтой явуулга ш дээ
Угаас ингэж их ашиг хийх гэж үе үе зохион байгуулалттай хөөргөдөг арга яваад удаж байгаа Харин үүнийг мөрдөж хянах газрууд нь ажлаа хийхгүй эсвэл хуйвалдсан байдаг байх л даа Эхболд л анх удаа анхаарч зохих газарт нь үүрэг даалгавар өгөх шиг боллоо
Ийм хөөрөлд энгийн иргэд л хохирдог ш дээ Харин цаана нь энэ арилжааг гартаа авсан сүлжээ хождог гэдгийг иргэд мэдэхгүй гэж үү ? Иргэд өөрсдийгөө хамгаалах мэдрэмжтэй байх хэрэгтэй бүр шаардлагатай нийгэм биш билүү? Аль нэг сүлжээний тоглоом болоод байвал өөрсдөө л хохирноВалют арилждаг хүмүүсийг баяжуулах гэж хүсээд байгаа бол очоод долларыг нь өндөр үнээр аваад байх хэрэгтэй л дээ
Энхболд дарга маш зөв шаардлага тавьсан байна шүүдээ. Арилжааны банкууд худалдах худалдан авах ханшийн зөрүүг 3 хувиас хэтрүүлэхгүй байлгамаар байна. Хэт их доогуур үнээр аваад хэт дээгүүрх үнээр валют зарж байгаа нь ханшийг хөөрөгдөх нэг шалтгаан болсон. Төв бан_зкны зарлсан ханшаас хэт зөрүүгүй ханшаар банк ч бай, валюит сольдог цгүүд ч бай худалдаа хийх ёстой үүнийг тогтоож өгмөөр байна.
Энэ тарвага шиг хулгаач царайлсан хүн чинь жинхэнэ коммунист гар байна шүү дээ
Би найман шаргаас 1770-р 9600 $ авсан шд.одоо тэгээд хэнд хандах вэ?
Zuv
Jenjiin zakhuudiig khaaval yasan yum be.Khyutad mash olon jil dollariin khansh ni togtvortoi baij irlee.manaikh tiim baij boldoggui ym baikh daa.
Enkhboldiin zov.Ta zovkhon spiker bish.Ulsiin Ikh Khurliin darga.