Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдаж авах санал ирүүлжээ. Харин Монголбанк энэ удаагийн арилжаагаар 8.0 сая ам.доллар, 93.0 сая юанийг 280.0 төгрөгийн хаалтын ханштайгаар худалдаж, валютын захад ам.доллар болон юань нийлүүлэв.
Мөн өчигдөр банкууд 30.0 сая ам.долларыг своп хэлцлээр худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлж, валютын захад ам.доллар нийлүүллээ.
Сэтгэгдэл ( 0 )