Ирэх долоо хоногт буюу 16-ны өдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана. Хуралдаанаар дараах хуулиудыг хэлэлцэхээр тогтоожээ.
1.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл,
2.Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл,
3.Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл,
4.Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
5.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэх гэж байна. Уг хуулиуд нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг Монголд нэмэгдүүлэх, хууль эрхзүйн орчныг сайжруулах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чухал ач холбогдолтой гэдгийг эдийн засагчид хэлж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )