Өнгөрөгч долоо хоногт Европын холбооны төв банкны ээлжит хурал болж бодлогын хүүг доод түвшинд нь хэвээр үлдээсэн. Мөн тус банкны тэргүүн Марио Драги хүүгийн түвшин дахин хэсэг хугацаанд бага хэвээр байх болно хэмээн мэдэгдсэн нь еврогийн ам.долларын эсрэг ханш сүүлийн 6 сарын доод түвшинд хүртэл сулрахад нөлөөлсөн юм. Долоо хоногийн сүүлийн өдөр АНУ-ын 8-р сарын хөдөлмөрийн салбарын ерөнхий мэдээ гарсан ба 180,000 ажлын байр шинээр бий болсон гэсэн хүлээлттэй байсан ч 169,000 ажлын байр шинээр бий болсон гэсэн үр дүн гарсан нь ам.долларын ханш эргээд суларахад нөлөөллөө. Энэ мэдээний дараа энэ сарын 17-18-ны өдрүүдэд болох АНУ-ын Холбооны нөөцийн банкны хурлаас гаргах шийдвэр ч тодорхойгүй болсон юм. Дээрх мэдээлэлтэй холбоотой ам.долларын иений эсрэг ханш 1 хувиар суларч 99.06 хүрсэн бол еврогийн ам.долларын эсрэг ханш 1.3176 хүртэл чангарч хаагдсан байна.
Сэтгэгдэл ( 0 )