З.Энхболд “Энержи ресурс” ХХК-тай танилцана

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 12

УИХ-ын дарга З.Энхболд “Энержи ресурс” ХХК болон “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн уурхайн үйл ажиллагаатай газар дээр нь танилцахаар өнөөдөр Өмнөговь аймгийг зорив.

З.Энхбол даргын захирамжийн дагуу энэ сарын 16-27-ны өдрүүдэд хуралдахаар зарлагдсан Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслүүд, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Иймээс Улсын Их Хурлын дарга дээрх хуулийн төслүүдтэй холбогдуулан орон нутгийн иргэд сонгогчдын санал бодлыг сонсож, ашигт малтмал, хөрөнгө оруулалтын асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжтойг газар дээр нь үзэж танилцах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top