3 арга хэмжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 12

ЗАМЫН НЭЭЛТ

Монголын мянганы сорилтын сангийн санхүүлжилтээр Чойр-Сайншандын чиглэлийн 176,4 км автозамыг  барьж ашиглалтанд орууллаа. Замыг улсын коммист хүлээлгэн өгөх нээлтийн ёслол 2013 оны 9-р сарын 05-ны өдөр Дорноговь аймагт боллоо. Нээлтэнд Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн Ахлах зөвлөх Кассандра Батс,Зам тээврийн сайд А.Гансүх, АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Паипер Эиннэ Вуинд Кэмбел, МСК-ийн суурин төлөөлөгчийн газар, ММСС-гийн удирдлагууд, ММСС-ийн автозамын төслийн хамт олон болон замын  гүйцэтгэгч  Хятад Солонгосын компанийн удирдлага, замчид мөн Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан сумын удирдлагууд нутгийн иргэд оролцлоо. Энэ зам нь хойд урд 2 хөрштөйгөө  автозамаар холбогдох,  транзит тээврийг нэмэгдүүлэх, азийн автозамын сүлжээнд холбогдох олон улсын зам болсноороо эдийн засгийн ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. Ийнхүү эдийн засгийн өсөлтөөр ядуурлыг бууруулах зорилготой Монголын мянганы сорилтын сангийн санхүүжүүлсэн энэ зам монгол улсын автозамын болон эдийн засгийн хөгжилд нэгэн шинэ түүх болон бичигдлээ.

 

МЯНГАН ТАЛАРХАЛ-АРГА ХЭМЖЭЭ

Монголын мянганы сорилтын сангийн хэрэгжүүлсэн төслүүд ямар хүрээг хамарч, үр шимийг нь иргэд хэрхэн хүртсэн талаарх олон нийтийн арга хэмжээ 9-р сарын07-нд Чингисийн талбайд зохион байгуулагдлаа.ММСС-гийн Хөрөнгийн эрх, Хот орчмын бэлчээр, Эрүүл мэнд , Мэргэжлийн боловсрол сургалтын төсөл, Автозам, Цэвэр агаар төслүүд монголын нийгэмд ямар шинэ загвар бий болгосныг танилцуулах зорилготой энэхүү олон нийтийн арга хэмжээнд МСК-ийн ахлах зөвлөх Кассандра Батс, АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Паипер Эиннэ Вуинд Кэмбел нар  оролцож Мянганы сорилтын сангийн үйл ажиллагааны талаарх санал сэтгэгдлээ монголын олон нийттэй хуваалцсан. “Мянган үр шим хүртэгчдийн- талархал” нэртэй энэхүү арга хэмжээгээр  ММСС-гийн зургаан төслийн хүрээнд өнгөрсөн таван жилийн хугацаанд жирийн иргэдийн амьдралд ямар өөрчлөлт гарч, өрхийн орлогот нь хэрхэн нөлөөлж ямар шинэ зүйл сурч,мэдсэнээ үр шим хүртсэн иргэдийн төлөөлөл өөрсдөө тайлагнаснаараа зохион байгуулалтын хувьд сайн шийдэл болж чадлаа.

ҮР ДҮНГИЙН ТАЙЛАН

ММСС-гийнхан таван жилийн ажлын үр дүнгээ тайлагнах албан ёсны арга хэмжээ 9-р сарын09-ны өдөр Улаанбаатар зочид буудалд боллоо.Энэхүү арга хэмжээ эдийн засгийн өсөлтийг дэмжиж ядуурлыг бууруулах зорилттой ММСС-гийн 6-н төслийн монголын нийгэм эдийн засгийн амьдралд эзлэж байгаа үүрэг оролцоог үнэлэн цэгнэхэд чиглэжМонгол Улсын  засгийн газар, АНУ-ын МСК-ийн төлөөлөл оролцож өөрсдийн байр суурийг илэрхийллээ. МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг  УИХ-ын дэд дарга Н.Энхболд, МСК-ийн Ахлах зөвлөх Кассандра Батс, , АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Паипер Эиннэ Вуинд Кэмбел Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр болон ММСС-гийн удирдах зөвлөлийн гишүүд, ММСС-гийн оролцогч талуудын хороо, Улаанбаатар хотын захиргаа, Мянганы сорилтын гэрээний хөтөлбөр боловсруулсан багийн гишүүд гээд энэ төслийн амьдралтай холбоотой олон нийтийн төлөөлөл оролцож таван жилийн ажлын үр дүнгээ тайлагнасан юм. МУ-ын Засгийн газрыг төлөөлж ЗГХЭГ-ын дарга ноён Ч.Сайханбилэг хэлэхдээ: “ММСС-гийн төслүүдийн эхлүүлсэн ажил бол дараа дараагийн олон шинэ төслүүдийн эхлэл байх болно” гэсэн бол МСК-ийн Ахлах зөвлөх Кассандра Батс: Америкийн ард түмний тусламж болгосон 285 сая ам доллар үр дүнтэй ажил болжээ гэдгийг би Монголд ажилласан цөөн хоногтоо олж харлаа” хэмээн ММСС-гийн таван жилийн ажлын үр дүнгийн талаар өөрсдийн байр суурийг илэрхийллээ. Ийнхүү дэд бүтэц, эрүүл мэнд , боловсрол, хөдөө аж ахуй, газрын харилцааны салбарт хэрэгжсэн ММСС-ийн төслүүд шинэ менежмент, шинэ туршлага, шинэ баг, шинэ боломжуудыг нээж, түүгээрээ монголын түүхийн хуудсыг нэгээр нэмлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top