Ханшийн чангаралт хадгалагдаж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 13

Дотоодын зах зээл дээр ам.доллар, юаний ханшууд чангарсан байдал хадгалагдсан хэвээрээ байна. Өнөөдөр Монголбанкны ам.долларын зарласан ханш 1,722.96 төгрөгтэй тэнцүү байна. Өчигдөр Монголбанк 25.0 сая ам.доллар арилжааны банкуудад худалдсан. Өнгөрсөн долоо хоногт Монголбанкны дуудлага худалдаагаар нийт 44 сая ам.доллар, 285 сая юань зах зээлд нийлүүлэгдсэн ч энэ нь ханшийг тогтворжуулахад хангалтгүй байсан. Долоо хоногийн сүүлээр ам.долларын арилжааны ханш 1730 төгрөг, юаний арилжааны ханш 285 төгрөгт тус тус хүрээд байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top