411.4 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл олгожээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 13

Өнөөдрийн байдлаар найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрт өнөөдрийн байдлаар иргэд 443.3 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 7301 иргэнд 411.4 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна.  

   Өмнө олгосон ипотекийн зээлээс 794.6 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 16009 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 447.5 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top