Нью-Йоркийн бирж дээр баррель цэвэр түүхий нефтийн үнэ 107.31 ам.доллар байна. Ер нь сүүлийн үед газрын тосны үнэ өсөх хандлагатай байгаа. Өнгөрсөн долоо хоногийн эхээр Америк, Европ, Хятад зэрэг томоохон эдийн засгуудын үйлдвэрлэлийн салбарын тоон мэдээнүүд эерэг үр дүнг үзүүлсэн нь энэ түүхий эдийн үнийг өсгөхөд нөлөөллөө. Сүүлийн өдрүүдэд дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байгаа АНУ-ын Сири улсад цэргийн ажиллагаа явуулах эсэх асуудалд томоохон улс орнууд эсрэг байр суурьтай байгаагаа мэдэгдэж байгаа. Хэрэв Сири улсад цэргийн цохилт өгөх санал батлагдвал Ойрхи Дорнодод тогтворгүй байдал үүсч дэлхийн зах зээл дээр газрын тосны хомсдол бий болох юм. Үүнтэй холбоотой долоо хоногийн сүүлийн өдөр газрын тосны үнэ сүүлийн 2 жилийн дээд түвшинд хүртэл өссөн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Syria-d gazriin tos baihgui, ooroo ooriigoo hangah hemjeenii jaahan gaz l baigaa. Chuham iim uchraas l USA-iin zugees Arabiin huvisgaliin jiluuded Liberia, Tunisia, Egypt zereg luu dairsan baij baij, Syria-d manaih dairah sonirhol baihgui gej il tsagaan medegdej basian yum. Tiimees, herev Syriagiin dain ehelbel suidtei yum bolohgui.