Монгол банкны доромжлол

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 16

Монгол банк таг чиг байж байж өчигдөр ланжгар мэдэгдэл гаргав. Монгол банкныхан өөрийгөө юу гэж бодоод байдаг юм ?! Аль жилийн эхнээс доллар 1300 төгрөгөөс давах үед дэлхийн санхүүгийн байгууллагууд Монголд инфляци боллоо гэж дүгнэж эхэлсэн ш дээ. Одоо харсаар байтал амьдрал хэцүүдээд байхад Монгол банкинд “зүв зүгээр” байгаа юм гэнэ. Монгол банк ард түмнээ доромжилж байна. Юу ч хийж чадахгүй луйварчин новшнууд монголчуудыг тэнэг гэж бодоод байх шиг. Энэ тухай өгүүлэх гэсэн юм…


Аль жилийн өмнөөс


Эдийн засгийн “хүндрэл тохиолдсон” үед: Монгол банк: “сүүлийн 9 сарын турш мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлж, мөнгөний нийлүүлэлтийг шаардлагатай тухай бүр нэмэгдүүлж ирсний үр дүнд иргэдийн бодит орлогыг хамгаалж, бодит секторын идэвхжилд дэмжлэг үзүүлж эдийн засаг хумигдах сөрөг нөлөөллийг саармагжууллаа” гэж дүгнэж байна.


Ямар үхснийх нь “сөрөг нөлөөллийг саармагжуулах” байдгийм ?! 2012 оны сүүлчээр Монгол Улсын гадаад валютын нөөцөд 2.6 тэрбум ам.доллар байсан юм. Ингээд Засгийн газрын 1.5 тэрбум ам.долларын бондын хөрөнгө орж ирснээр 4.1 тэрбум ам.доллар болсон юм. Одоо 2013 оны 7 дугаар сарын байдлаар улсын гадаад валютын нөөцөд 3 тэрбум орчим доллар үлдээд байгаа. Та нар улсын гадаад валютын нөөцийг сүүлийн үед сар тутам 20-40 хувь дундруулж байгаа чинь худлаа юу ?! Монгол банк монголын мөнгөний авдрыг хоослоод хаясан нь эндээс харагдаж байна.


Монгол банк төгрөгийн ханшийг алдчихаад байгаа нь хэн бүхэн мэдэх баримт юм. Энэ бол Монгол банк ажлаа хийж чадахгүй байгаагийн баттай нотолгоо юм. Улсын валютын нөөцийг хоосолчихоод, төгрөгийн ханшийг алдчихаад Монгол банк: “иргэдийн бодит орлогыг хамгааллаа, бодит секторын идэвхижилд дэмжлэг үзүүллээ” гэж дүгнэж байна. Иргэдээ дээрэмдчихээд яахаараа “хамгаалсан” болдог юм ?! Юм хэлэхэд хүртэл хэмжээ хязгаар гэж байдаг. Монгол банкны энэ “дүгнэлтэд” үнэмшээд баярлах монгол хүн ганц ч гарахгүй нь лавтай…


Монгол банк Чингис бондноос зарцуулсан мөнгийг яагаад алдагдалд тооцохгүй байгаа юм ?! Төсвийн алдагдал нөхөх болохоороо Чингис бондны мөнгөөр төлдөг атлаа валютын алдагдал ярих болохоор оруулахгүй байдаг чинь хаанахын тооцооны аргачлал юм ?!


Монгол банк: “гадаад цэвэр актив мөн хугацаанд Чингис бондын хөрөнгийг оруулахгүй тооцвол 1.2 тэрбум ам.доллараар буураад байна” гэж мэдэгдэж байна. Хэрэв Чингис бондыг оруулан тооцвол алдагдал хэд болохыг хэлж болох уу ?! Хамаагүй их нь ойлгомжтой байна. Энэ чинь сүйрэл шүү дээ…


Эдийн засаг ба мөнгө хүүлэл


“Төгрөгийн ханш 20 орчим хувиар суларсан нь гадаад валютын орох урсгал татарсан, гадаад худалдааны нөхцөл муудсантай нийцтэй байгаа бөгөөд гадаад зах зээлээс дотоод эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгаж, улмаар дотоодын үйлдвэрлэл, экспортыг дэмжин, импортыг бууруулж, эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах болно гэж Монголбанк үзэж байна.”


Ингэхэд Монгол Улсын “дотоодын үйлдвэрлэл” гэж юу байдгийг Монгол банкны дураакууд даан ч мэдэхгүй. Банкныхан “жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлнэ” гэж санаанд багтамгүй их мөнгө олон жилийн турш зээлдүүлж мөнгө хүүллийн зэрлэг систем тогтоож Монголын эдийн засгийг уг сууриар нь сүйрүүлсэн. Эдийн засаг хийгээд мөнгө хүүллийн систем хоёр шал өөр байдаг юм. Манай дотоодын үйлдвэрлэл банкны мөнгө хүүллийн системийн гарын аяыг даахгүй сүйрээд байна.


Монгол банкныхан Монголын ямар ямар дотоодын үйлдвэрлэл, ямар ямар экспортыг дэмжих гээд байгаагаа тодорхой хэлэх хэрэгтэй ш дээ. Энэ бол үйлдвэрлэл-эдийн засгийн асуудал, харин бид бол зөвхөн санхүү л мэднэ гэж бултаж болно л доо. Тэгвэл Та нараас мөнгө чинь хаа байна гэж хэн ч гэсэн асуух эрхтэй гэж бодож байна.


Монголын мөнгийг Монгол банкныхан элсэнд асгасан. Өөр ямар ч дүгнэлт гарахгүй.


Цаашаа. Монгол банк: “Иймээс гадаад зах зээл дээр өрсөлдөх чадвартай, импортыг орлох дотоодын үйлдвэрлэлд хөрөнгө оруулалтыг дэмжсэн, чанартай ажлын байр бий болгоход чиглэсэн мөнгөний бодлогыг Монголбанк үргэлжлүүлнэ” гэж манж зан, “Чулуунбат зан” гаргаж байна.


Хуцваа л байхгүй юу. Монголын ямар ямар бүтээгдэхүүн гадаад зах зээл дээр өрсөлдөх чадвартай юм ?! Монголын хэр олон бүтээгдэхүүн тоо, чанарын хувьд импортыг орлох юм ?! гэсэн асуултад Монгол банкны их зантай дураакуудын хэн нь ч хариулж чадахгүй.


Яг үнэнийг хэлэхэд манайд тийм бүтээгдэхүүн байхгүй буюу шаардлагатай тоо хэмжээгээр байхгүй. Энэ бол Монголын эдийн засгийг суурь үндсээр нь эвдэж, бодит эдийн засгийн оронд мөнгө хүүллийн зэрлэг систем тогтоож ирсэн Монгол банкны олон жилийн хур алдааны зүй ёсны үр дүн мөн.


Одоо болохоор хүн доромжилж, тавлаж байгаа юм шиг “өрсөлдөх чадвартай, импортыг орлох дотоодын үйлдвэрлэлд” мөнгө өгнө гэж зарлаж байна. Ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ ч гэсэн Та нар өөрсдөө Монголын мөнгөний авдрыг хоосолчихсон, монгол төгрөгийг цаас болгочихсон хувхай царайлаад зогсож байна ш дээ.


Мөнгө “хүлээх” ажил


Монгол банк арилжааны банкны ажлыг хийж, мөнгө хүүлэхээс өөр юм мэдэхгүй, чадахгүй юм байна. Тэд “УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалтын орчинг сайжруулж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, валютын орох урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүд нь урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад дэмжлэг болно гэж хүлээж байна” гэж мэдэгдэлдээ дурдсанаараа энэ арчаагүй байдлаа нотолж байна.


Жишээ болгож Монгол банкны мөнгөний бодлогын зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сард гаргаж байсан төсөөллийг аваад үзье: “Энэхүү суурь төсөөлөл нь мөнгөний бодлогын өнөөгийн төлөв өөрчлөгдөхгүй, төсвийн зарцуулалт 2013 оны батлагдсан хэмжээнд хийгдэнэ, төсвөөс гадуур бусад хөрөнгө оруулалт хийгдэхгүй, инфляцид нийлүүлэлтийн шалтгаантай дарамт үүсэхгүй, үнийг тогтворжуулах чиглэлээр Монголбанк, Засгийн газрын хамтарсан хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж, төрийн зохицуулалттай үнэ өсөхгүй зэрэг үндсэн нөхцлүүдэд үндэслэж байна.” Энэ бүхэн протоколд чинь үлдсэн байгаа. Нэг их нууц эд биш л дээ. Одоо юу өөрчлөгдсөн бэ ? гэдгийг бүгдээрээ тулгаад үзье:


1. Мөнгөний бодлогын өнөөгийн төлөв үлэмж өөрчлөгдөж, төгрөгийн ханш 20 хувь унав. Жолоодлогоо нэгэнт алдсан учраас цаашаа улам унана.
2. Төсвийн зарцуулалт хэмжээнээсээ хэтэрсэн, одоо хэмнэх гэж үйлээ үзэж байна. Гэхдээ хэмнэж чадахгүй.
3. Төсвөөс гадуур асар их хөрөнгө оруулалт хийгдсэн. Чингис бонд, үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд хязгааргүй зарсан мөнгийг энд дурдаж болно.
4. Инфляцид нийлүүлэлтийн шалтгаантай дарамт үүссэн, яагаад гэвэл мөнгөгүй болсон.
5. Үнэ тогтворжуулах Монгол банк, Засгийн Газрын ямар ч хөтөлбөр биелээгүй, хэрэгжээгүй. Жишээ нь махны үнэ тогтворжуулахад 87 тэрбум, гурилын үнийг тогтворжуулахад 61 тэрбум төгрөг аваад идчихсэн. Үнэ огтхон ч тогтворжоогүйгээр үл барам харин ч өссөнийг манай ард түмэн бэлхнээ мэдэж байгаа.
6. Төрийн зохицуулалттай үнэ гойд өсөөгүй боловч тун удахгүй өснө, өсгөнө. Энэ бол гарцаагүй.


Ингээд Монгол банкны энэ оны 4 дүгээр сард хийсэн төсөөллөөс ганц нь ч биелсэнгүй. Ингэж “ажил” хийхэд биелэх ямар ч үндэслэл байхгүй. Улс орны эдийн засгийг хагас жилээр төсөөлж чадахгүй бол Монгол банкныхан бүгдээрээ ажлаа өгсөн нь дээр ш дээ. Нэг их худлаа “онол ном” ярьж, бүлт бүлт үсэрсэн зангиатай дураак луйварчид…

Одоо Монгол банк “хүлээхээс” өөр юм мэдэхгүй, хэлж чадахгүй байгаа бол түүнийг суурь үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. Ер нь олон жилийн турш ямарваа хараа хяналтаас гадуур, тэнэг эрх баригчдыгаа залилсаар байгаад Монгол банкны удирдлага тун муу зан сурсан байна. Луйварчин дээрэмчнээс ялгаагүй шахам болж.

Гэвч Монгол банкныхнаас өөрөөр “тоо бодож” чаддаг хүн Монголд чинь бас байдаг юм ш дээ. Хэрэв Монгол банк ард түмнээ доромжлох эрхтэй ахул Монгол банкинд сургамж өгөх нь зүйн хэрэг…

Арилжааны банк нь монголын хамаг том үйлдвэрүүдийг барьцаанд тавьж гадаадаас асар их зээл авч байхад хяналт тавих үүрэгтэй Монгол банкны удирдлагад нүд чих байсангүй. Ингээд Монгол Улс бүхэлдээ гадаадын өрийн барьцаанд оров. Монгол Улсыг бүхэлд нь барьцаанд оруулчихаад “сайн ажилласан” гэж яаж хэлж чаддаг байна аа, энэ лаларууд…

Нэг бодлын Монгол Улсыг сүйрүүлэх талаар Монгол банк “их сайн” ажилласан байна…

Монгол банк сүүлийн 3 жилд арилжааны гурван банкны “толгой залгих”, монголын ашигт малтмалыг барьцаалах, зуучлах ажилд илт дэмжлэг үзүүлэх, гадаадын эргэлзээтэй банкуудтай “нягт хамтран” ажиллах, Засгийн Газартай санамж бичиг байгуулах зэрэг болохгүй бүхнийг хийдэг ажилтай болсон. Тэгсэн атлаа төгрөгийг тогтвортой байлгах хуулийн өмнө хүлээсэн үүргээ огт биелүүлсэнгүй. Ийм атлаа “сайн” ажилласан гэж өөрсдийгээ дүгнэж, мэдэгдэл гарган мөнгө “өөрөө” орж ирэхийг “хүлээж” суудаг ганц ажилтай болсон юм байна.


Ард түмэн ч гэсэн банкны луйварчдын тархи угаалтад орчихсон “гадаад хөрөнгө оруулалт бол Бурхан багш мөн”, “зээл олчихвол бид мөнгөтэй болно”, “цалин нэм”, “юмны үнэ хямдруул” гэж удам угсаагаараа, хэдэн үеэрээ өрөнд орж байгаагаа мэдэхгүй хөөрцөглөн орилолдох бөлгөө. Үнэн тэнэг болжээ, манай ард түмний олонхи…

Сүүлийн үед луйварчин О.Чулуунбат телевизээр байн байн гараад байсан чинь нэмж өрөнд орох гээд байсан юм байна. Ингээд гадаадаас мөнгө зээлээд ирэхээр Монгол банк толгойлон “угааж”, хулгайлах нь гарцаагүй. Ийм байвал Монгол банк гэж байлгаж үхснээ хийхийм, Засгийн Газарт нэг томхон “кассын машин” байхад л болоо ш дээ…

Судлаач Х.Д.Ганхуяг.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
А.Алтангэрэл(202.179.7.194) 2013 оны 09 сарын 19

Бичсэн зүйл зөв байна. Моногл банкны удирдлагуудад хариуцлага тооцох хэрэгтэй. Ер нь Монгол улсыг монгол хүн авч явж чадахгүй болох нь тодорхой болж байна.

0  |  0
А.Алтангэрэл(202.179.7.194) 2013 оны 09 сарын 19

Бичсэн зүйл зөв байна. Моногл банкны удирдлагуудад хариуцлага тооцох хэрэгтэй. Ер нь Монгол улсыг монгол хүн авч явж чадахгүй болох нь тодорхой болж байна.

0  |  0
монгол(130.79.184.145) 2013 оны 09 сарын 17

энхбаярын батшугар мэтийн юмнууд удирдлагад нь байхаар яаж улс орон өөдлөх вэ дээ. ямар ч мэдлэггүй туршлагагүй юмнууд

0  |  0
zad(103.11.195.156) 2013 оны 09 сарын 16

hutsaal ene chin umnuh zasgiin heden luibrchdiin hiisn gai nodoo iim dvn tabihad hvrgej bn hognyydaa

0  |  0
Bolodya(218.236.32.180) 2013 оны 09 сарын 16

Нээрээ тийм дээ.Монгол банкний удирдлагад байгаа хэдэн луйварчидийн л хийж байгаа ажил Тэгээд хэдэн муу чэнжvvд руу хамаг бульхайгаа чихээд л

0  |  0
F(202.155.219.148) 2013 оны 09 сарын 16

Shal utagui yum bicheh yum aa

0  |  0
novsh.(103.11.195.218) 2013 оны 09 сарын 16

ДУНДГОВЬ АЙМГИЙН ХУЛД СУМАНД ГАРСАН ЖОНШНЫ ОРДЫГ АЙМГЫНХАА ХӨГЖИЛД ШУУД ЗОРИУЛЖ БОЛОХГҮЙ ЮМ УУ ТЭНД НУТГИЙН ГЭХ ХЭДХЭН ИРГЭН НӨХӨРЛӨЛ НЭРИЙН ДООР ЗАД БАЯЖИЖ ХАРИН НУТАГ УС НЬ СЭНДИЙЧЛЭГДЭН ҮЛДЭЖ БАЙНА ЭНЭ ҮНЭХЭЭР ШУДРАГА БУС БАЙНА ДУНДГОВЬ АЙМАГТ ЯДАРСАН ИРГЭД ИХ БАЙГАА ЗАРИМ НЬ ТЭГЭХЭД НӨХӨРЛӨЛ НЭРИЙН ДООР ЗАД БАЯЖИЖ ӨДӨРТӨӨ Л ТЭНДХИЙН 1 АЙЛ 500,000 ТӨГРӨГНИЙ ЦЭВЭР АШИГ ХИЙЖ БАЙНА 1 САРДА 10 ГАРАН САЯ ТӨГРӨГ ЦЭВЭР ОЛЖ БАЙНА ҮҮНИЙ ОРОНД ДУНДГОВИЙН ХӨГЖИЛД ЗОРИУЛСАН НЬ НҮДЭЭ ОЛСОН АЖИЛ БОЛНО

0  |  0
novsh.(103.11.195.151) 2013 оны 09 сарын 16

ДУНДГОВЬ АЙМГИЙН ХУЛД СУМАНД ГАРСАН ЖОНШНЫ ОРДЫГ АЙМГЫНХАА ХӨГЖИЛД ШУУД ЗОРИУЛЖ БОЛОХГҮЙ ЮМ УУ ТЭНД НУТГИЙН ГЭХ ХЭДХЭН ИРГЭН НӨХӨРЛӨЛ НЭРИЙН ДООР ЗАД БАЯЖИЖ ХАРИН НУТАГ УС НЬ СЭНДИЙЧЛЭГДЭН ҮЛДЭЖ БАЙНА ЭНЭ ҮНЭХЭЭР ШУДРАГА БУС БАЙНА ДУНДГОВЬ АЙМАГТ ЯДАРСАН ИРГЭД ИХ БАЙГАА ЗАРИМ НЬ ТЭГЭХЭД НӨХӨРЛӨЛ НЭРИЙН ДООР ЗАД БАЯЖИЖ ӨДӨРТӨӨ Л ТЭНДХИЙН 1 АЙЛ 500,000 ТӨГРӨГНИЙ ЦЭВЭР АШИГ ХИЙЖ БАЙНА 1 САРДА 10 ГАРАН САЯ ТӨГРӨГ ЦЭВЭР ОЛЖ БАЙНА ҮҮНИЙ ОРОНД ДУНДГОВИЙН ХӨГЖИЛД ЗОРИУЛСАН НЬ НҮДЭЭ ОЛСОН АЖИЛ БОЛНО

0  |  0
novsh(103.11.195.182) 2013 оны 09 сарын 16

ДУНДГОВЬ АЙМГИЙН ХУЛД СУМАНД ГАРСАН ЖОНШНЫ ОРДЫГ АЙМГЫНХАА ХӨГЖИЛД ШУУД ЗОРИУЛЖ БОЛОХГҮЙ ЮМ УУ ТЭНД НУТГИЙН ГЭХ ХЭДХЭН ИРГЭН НӨХӨРЛӨЛ НЭРИЙН ДООР ЗАД БАЯЖИЖ ХАРИН НУТАГ УС НЬ СЭНДИЙЧЛЭГДЭН ҮЛДЭЖ БАЙНА ЭНЭ ҮНЭХЭЭР ШУДРАГА БУС БАЙНА ДУНДГОВЬ АЙМАГТ ЯДАРСАН ИРГЭД ИХ БАЙГАА ЗАРИМ НЬ ТЭГЭХЭД НӨХӨРЛӨЛ НЭРИЙН ДООР ЗАД БАЯЖИЖ ӨДӨРТӨӨ Л ТЭНДХИЙН 1 АЙЛ 500,000 ТӨГРӨГНИЙ ЦЭВЭР АШИГ ХИЙЖ БАЙНА 1 САРДА 10 ГАРАН САЯ ТӨГРӨГ ЦЭВЭР ОЛЖ БАЙНА ҮҮНИЙ ОРОНД ДУНДГОВИЙН ХӨГЖИЛД ЗОРИУЛСАН НЬ НҮДЭЭ ОЛСОН АЖИЛ БОЛНО

0  |  0
zochin(103.11.195.130) 2013 оны 09 сарын 16

sudlaach nertei gankhuyag guai/ ta ingeji buu medemkhiir

0  |  0
Top